-Эмэгтэй хүнд, ер нь бүх хүмүүст байх шаардлагагүй байдаг, өөртөө итгэдэггүй чанар энэ насанд, үгүй болдог. 20 насандаа, энэхүү итгэлгүй байдлаасаа болж, өөрийгөө голох, өөртөө таалагдахгүй байх зэргээр зовдог байснаа санаж байна уу? Энэ бүхэн үгүй болж, харин, өөрийн давуу талуудаа мэддэг, өөрийгөө үнэлж чаддаг болдог
-Өнөөгийн 40 настнууд, 30 настай юм шиг харагдах болсон нь гайхалтай. Ээж, эмээ нарынхаа 40 насандаа авахуулсан зургийг нь үзэж харьцуулаарай. Тэд нар маань овортой байжээ
-Илүү нээлттэй, чөлөөтэй болж, хэлэх ярих зүйлээ мэддэг ухаалаг нэгэн болдог
-20 настайдаа, сүйрэлд тооцдог байсан зүйлс, инээдтэй санагдаж эхэлдэг
-40 нас. Бараг гэнэт, хардалт үгүй болно. Хардалт бол утгагүй зүйл гэж ойлгон, нөхөр рүүгээ харж инээмсэглэсэн эмэгтэйг харж уур хүрэхээ больж, нөхөртөө гомдох цөөрч, хардалт бол гэр бүлийн дайсан гэдгийг ойлгож эхэлдэг
-Хэрэв нөхөр, 20 настантай нөхцсөн тохиолдолд, хэзээд түүнийг хожиж, ялахаа эргэлзээгүй мэддэг болсон байдаг
-Хэрэв, та ганц бие бол, 20 настай хоёр бүсгүйн үнэтэй. Үүнийг эрчүүд мэдэж таалж байдаг
-40 настай эмэгтэйчүүд, амьд явахын төлөө амьдрахгүй харин, зөв сонголт хийх чадвартай болдог
-Тооноос илүү чанарт анхаардаг болдог. Хувцас хунарын цуглуулгад биш, харин цөөн боловч чанартай, биед эвтэй, сайхан зүйлийг эдлэхийг чухалчилна
-Ээжийгээ жинхэнээсээ ойлгож эхэлдэг. Өөрийн өсч том болж буй хүүхдүүдээ харж, ээжийнхээ өөрийгөө өсгөх гэж гэж үзсэн бүхнийг ойлгоно
-Одоо та, бүхнийг ойлгох сэтгэлтэй, мэдрэмтгий, ууч сэтгэлтэй эмэгтэй болсон. Зөв, төгс байхыг хичээхээсээ илүү, аз жаргалтай байхыг илүүд тооцдог болсон. Юу хүсч буйгаа мөн тодорхой мэддэг болсон
Ийнхүү, 40 настай эмэгтэйчүүд, жинхэнэ эмэгтэй хүний сайхан чанарууд, гоо үзэсгэлэнгээ гайхуулсан, гойд ухаалаг, гоц мэдрэмжтэй болсон байдаг.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 02, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.