Хэдийгээр энэ түүхийн
гол баатар нь, орос эмэгтэйчүүдийн төлөөлөл хэдий ч, бүх эмэгтэйчүүдийн
сэтгэхүй, сэтгэлгээ адил төстэй байдаг юм шиг. Үүнийг бичсэн бүсгүйг Маша гэдэг.
Тэрээр нэг өдрийн үйл явдлаа ийнхүү бичжээ. Бүх үйлдлүүд нь ар араасаа, нэг л
зүйлийг аривлан хэмнэж, хайрласнаас болж хөврөн бүх өдрөө завгүй өнгөрөөж
байгааг нь бодохоор өрөвдмөөр ч юм шиг, гэхдээ өхөөрдмөөр
биш үү.<br>
Өглөө нь Маша, -За байз,
гэр бүлийнхэн маань баярлах биз, тахианы махтай зууш хийе, угаасаа чанасан
тахианы махны жоохон үлдэгдэл байгаа. Хэн ч идэхгүй юм чинь гэж бодов.Тэгээд тэр,
орцын дагуу лаазтай хан боргоцой задалж зуушиндаа хийтэл, шүүс нь үлдлээ. Уучих
уу? Уух хүсэл алга, асгачих уу? Хайран юм! Энэ шүүсийг хөргөгчинд хийсэн ч, байж байгаад хаягдана
даа, гэж бодох үед нь, үүнийг ашиглаад амтат шарвин хийчихье, гэсэн нэг санаа
орж ирэв. Гэтэл, шарвинд нь нижгээд өндөгний зөвхөн шар нь орж, цагаан нь үлдэв.
Бас л, өндөгний цагааныг хөргөгчинд хийсэн ч, дараа нь хаягдна даа, гэж бодсоноо өө, тийм шүү дээ! Цагаанаар нь хөөсөн амттан “безе” хийчихье гээд нимбэг
хальсалж зуурмагандаа нэмтэл, хальсийг нь авч хэрэглэсэн нүцгэрсэн нимбэг нь
тун хайран санагдав. Одоохон хатаад хаягдна гэж бодсоноо, нимбэгээ ашиглаад амтат
сүмс бэлтгэчихье гээд сонгино арилгав. Орц хэмжээний дагуу тал сонгино орлоо. Талыг
нь яах вэ гэж мөн бодсоноо, түүнийг ашиглан шпагеттинд зориулсан лоолийн сүмс
бэлдэх болж, хөргөгчнөөсөө өөрийн гараар бэлдэж дарсан лоолийн нухашаа задалж улаан
сүмс хийж эхлэв. Тэгтэл, нухашны тал нь орж тал нь үлдэв. Ямар ч химийн нэмэлтгүй,
гараар хийсэн нухаш минь задалчихсан болохоор удахгүй муудна даа гэж, харамсан бодсоноо,
борщ шөл хийх боллоо. Гэтэл хүрэн манжин байсангүй. Хурдан хувцаслаж дэлгүүр
гүйлээ. Дэлгүүрээс хүрэн манжин, төмс, өндөг, сүү, шүдний оо, шинэхэн талх, хямдрал
зарласан тавиур дээрээс, оймснууд, гэрийн шаахай аваад, буцах замдаа банк орж байрны
мөнгөө өгч, хажуугийн гуталчинаас засуулахаар өгсөн гутлаа авч, юмаа дааж
ядсаар арай чамай гэртээ ирж, шөлөө
хийлээ. Энэ үед, юун юм үлдэж байна уу, үгүй юу анзаарах манатай шөлөө хийж
дуусгаад буйдан дээр ойчоод өглөө. Тэгээд, -“Үгүй, би тэр хан боргоцойн шүүсээ
зүгээр л уучих минь яав даа, тэнэг гэдэг нь” гэж бодож дуусгаж чадалгүй,
шөлнөөс илүүдэж үлдсэн арилгасан луувангаа үрүүлд үрж зогсов...<br>
Ай даа! Эмэгтэйчүүд гэж, ажилыг ар араас нь хөврүүлж чаддаг, арвич хямгач айхтар хүмүүс шүү!
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 06, 2020 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.
Source - http://samoe.su/