Уулын бэлээс дээш, аавтайгаа өгсөж явсан бяцхан хүү хөлөө чулуунд
цохичихоод, -ААААА! гэж хашгиртал, хаанаас ч юм мөн АААА! гэх чимээг сонсоод гайхаж, -Чи хэн бэ? Гэж
хашгирахад мөн хариуд нь, –Чи хэн бэ?, уур нь хүрч, -Чи хулчгар гэтэл, мөн л –Чи
хулчгар гэх сонсогдоход, -Ааваа энэ юу болоод байна аа? гэж асуув. Аав нь
инээмсэглэснээ, -Чи сайн сонсож бай даа, гэснээ –Би чамайг хүндэлж байна, гэж
хашгирав, хариуд нь –Би чамайг хүндэлж байна, -Чи хамгийн сайн, гэхэд мөн л –Чи
хамгийн сайн гэж хариуд нь сонсогдох аж. Гайхсан хүүдээ, аав нь, -Үүнийг цуурай
гэдэг, мөн амьдрал гэж нэрлэх нь ч бий.
Учир нь, амьдрал цуурайн адил, чи юу хэлж, юу хийж байна, түүнийг чинь мөн
буцаан өгч байдаг юм гэж тайлбарлажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 05, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.