Сэтгэл
зүйч дээр, тусламж авахаар ирсэн нэгэн эмэгтэй, байхгүй зүйлсээ тоочиж
гомдоллож гарав. –Надад, сайн найз нөхөд ч алга. Хангалттай өндөр цалин
байхгүй. Аятайхан машин байхгүй. Сайхан байр сууц алга. Хань ижил байхгүй,
залуу нас ч явчихлаа, энэ зүйлсийг ирээдүйд олж авах итгэл ч алга гэхэд, сэтгэл
зүйч, -Тэгэлгүй дээ, танд өөр зөндөө байхгүй зүйл байгаа, би үргэлжлүүлэх үү? Танд,
эдгэшгүй хүнд өвчин байхгүй, дааж давшгүй өр шир байхгүй, хэн нэгний өмнөөс
үүрэх үүрэг хариуцлага байхгүй, бөгтөр нуруу байхгүй, гээд олон зүйл танд
байхгүй байгаа. Та эдгээр байхгүй зүйлсээ бичээд унш, сэтгэл санаа чинь дээшилж,
энэ зүйлс танд байхгүй, бүр бий болохгүй гэсэн итгэл найдвар төрнө, гэв. Эмэгтэй
хэсэг бодож сууснаа, инээмсэглээд гарч явжээ.
Тиймээ, бидэнд байхгүй өчнөөн зүйлс байгаа. Гэхдээ тэр бүгдийг байлгах шаардлага байна уу? Ажиллаад авч болох, сайжруулж шинэчилж болох, бүр бэлгэнд ч авч болчихоор зүйлсийн байхгүй байгаагийн төлөө шаналж зовох хэрэг байна уу? Хамгийн гол нь, эрүүл байх, ойр дотныхон маань эрүүл энх байх, муу зүйлс байхгүй байх нь л чухал юм.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 27, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.