Sugar

Үг, үнэхээр амьд уу?

Nov 03, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Үг, үнэхээр амьд уу?

Нэг удаа, олон шавь нарынхаа өмнө сургааль айлдаж байсан номын багш нь, -Үг бол амьд юм, үгийн хүч зүйрлэшгүй хүчтэй гэж хэлээд, яриагаа дуусгав. Анхааралтай сонсож байсан шавь нар нь, тэрхүү агуу үгийн хүчийг ашиглаж сурахсан гэсэндээ, ам амандаа, -Яаж үүнийг сурах вэ? гэцгээхэд, багш нь, -Энэ чадвар та бүхэнд одоо ч байгаа гэжээ. Гайхсан сурагчид, дор дороо, нотолгоо хүсэх мэт бие биенээ харснаа, нэг хэсэг нь итгэлгүй мушийн инээмсэглэх бөгөөд нөгөө хэсэг нь, үүнийг батлахсан гэсэн байдалтай толгойгоо гашилган сууцгаав. Гэтэл хамгийн арын эгнээнээс, нэг шавь нь, -Таны хэлсэн худлаа, “Бурхан, Бурхан, Бурхан, Бурхан байгаа” гэж та, байнга давтаад, гэгээнтэн болох уу? Тэгвэл, “Нүгэл, Нүгэл, Нүгэл” гэж давтаад, нүгэлтэн болох юм уу? гэж чангаар хашгирч эхлэв. Хариуд нь багш нь: -Дуугай бол, тэнэг минь, гэж яриаг нь таслахад, бүх хамт сурдаг нөхдийнхөө өмнө “тэнэг” гэж хэлүүлсэн өнөөх шавь нь, уурласандаа, багшийгаа хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эхлэв. Уур хилэн нь ухаан санааг нь бүр мөсөн эзэлсэн байлаа. Гэтэл багш нь, сонсож сууснаа, буруугаа мэдэрсэн хүний царайтай, -Уучил намайг, уурандаа хэлчихсэн нэгхэн муу үгийг минь уучил. Би, чамаас үнэхээр уучилахыг гуйж байна. Би чамд доромж үг хэлэх ёсгүй байсан юм гэхэд, шавь нь шууд л тайвширав. Багш нь яриагаа үргэлжлүүлэн, -Та нар харав уу? Сая нэг үг, хүнийг уур хилэнд хүргэж, нөгөө үг нь тайвшруулж чадлаа. Та нарын асуугаад байсан, асуултын чинь хариу энэ байна гэж хэлээд яриагаа дуусгажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Nov 03, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo