Sugar

Хэрэв танаас, амьдралаа дээшлүүлэхэд хэрэгтэй ганцхан зөвлөгөө өгөөч гэвэл та юу гэх вэ?

Dec 08, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Амьдралаа дээшлүүлэх, сайжруулах арга зөвлөгөөнүүд бүхий олон зуун ном хэвлэгдэн борлогдсоор байдаг. Гэхдээ тэр бүр түүнийг мөрдөж хэрэгжүүлэхгүй байх нь их. Харин нэг удаа, учираа олохоо больж, мухардсан нэгэн хүн, Qura сайт дээр, “Хэрэв танаас амьдралаа дээшлүүлэх ганцхан зөвлөгөө өгөөч гэвэл та юу гэж зөвлөх вэ?” гэсэн асуулт тавьж, зөвлөгөө хүсч буйгаа нийтлүүлжээ. Үүний хариулт болох, олон мянган “ганц” зөвлөгөөнүүдээс хамгийн их дэмжигдсэн, олон лайк авсан хариултуудыг хүргэе. 

1. Нэг хүн, -Бүх зүйл дээр амлалтдаа хүрч сурах нь амьдралаа сайжруулах сайн арга гээд, уран сайхны кинон дээр аль нэг гол баатар нь, өөртөө юмуу хэн нэгэнд ямар нэг чухал зүйл хийх болох буюу бараг амлалт өгснөөр, үүнийг тойрон киноны үйл явдал өрнөсөөр сайн муу аль нэгэн шийдэлд хүрч, кино төгсдөг. Үүний адил өөртөө өгсөн амлалт, эсвэл зорилгоо кинон дээрх шиг, түүнийг биелүүлэхэд таарах үйл явдлуудыг хэрхэн өрнөж байгаагаар төсөөлөөд үзээрэй, их тустай гэж тайлбарлан бичсэнийг 15000 хүн дэмжжээ.
2. Энэ зөвлөгөө 19 000 лайк авчээ. Бүх зүйл болоод өнгөрдөг гэдгийг үүрд, байнга санаж бай гээд, аз жаргалтай үедээ, түүнийгээ үнэлж, баяр баясгаланг ханатал ав. Энэ ч мөн дуусна гэдгийг мэддэг бай. Харин амьдралын бараан үе ирэхэд энэ үе мөн л дуусна, бүх зүйл сайхан болно гэсэн сэтгэлээр давж гар гэсэн байна.
3. Зүгээр л гүйж эхэл. Гүйлт таныг хатуужуулж тууштай байхад сургадаг. Гүйж буй хүн нэг цэг рүү гүйж, бие мах бод нь ядарч сульдан хэвтээд өгмөөр болсон ч, зүтгэсээр зорьсон газартаа хүрдэг. Энэ нь, тодорхой зорилго руу хүрэх хат, хүчтэй байхад сургаж, мөн өөртөө итгэх итгэлийг өгдөг. Энэ зөвлөгөө 183 000 лайк авсан байна.
4. Аливааг эхэлсэн л бол, 100% зүтгэлтэй байж, бүх хүчээ зарцуул. Ямар ч амжилттай яваа хүн, өөрийн түүх намтраа, “Би ажил төрөлдөө, хүч, цаг хугацааныхаа 50%-г зарцуулж эхэлснээр амжилтад хүрсэн” гэж ярихгүй. Тэд үргэлж ажил үйлсдээ 100% өөрийгөө өгсөн байдаг
5. Аливааг хийхдээ бодож, түүнийхээ үрээр хөнгөвчилөх, үр бүтээлтэй болгох арга олж, хийж байх. Авраам Линкольн: “Хэрэв намайг 6 цагийн турш ахиухан мод хөрөөд гэвэл, эхлээд, хамгийн түрүүнд 4 цаг хөрөөгөө ирлэх болно” гэж хэлсэн байдаг. Харин хүмүүсийн олонхи нь, 6 цаг идэвхитэй хөрөөдөж байдаг ч, бодож бэлтгэсэн ажлын бүтээлээс давж хийж чаддаггүй байна. Үүнийг 200-д мянган хүн дэмжсэн байна.
Эдгээр зөвлөгөөнүүд, хүн өөрийгөө хайрлаж халамжлах, өнөөдрөө үнэлэх, ямар ч саад бэрхшээлийг давж гарна гэдэгтээ итгэлтэй байхыг сануулж мөн аливааг өөрчилөх боломж хүнд үргэлжид байдгийг, харин хүн өөрөө өөрийгөө хязгаарлаж, барьж байдгийг харуулж байгаа юм.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 08, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo