Джеральд Роджерс гэх залуу салсныхаа дараа өөрийн хийсэн
алдаануудаа ийнхүү бичжээ. Тэрээр, гэр бүлийн харилцаа хичнээн бэрхшээлтэй
байсан ч, дараах зүйлсийг уншин харилцаагаа хадгалахын төлөө тэмцэх ёстойг,
өөрийн алдааг давтахгүй байхыг сануулан зөвлөжээ.
-Анхаарал халамж тавихаа хэзээ ч бүү зогсоо. Миний хамгийн гол алдаа, эхнэрээ байх ёстой, албатай зүйл гэж ойлгодог байсанд оршдог байсан. Түүнийг, та өөрөө сонгож авсан, тиймээс, тэр таны хувьд, нэгэн ариун эрдэнэс мэт байх ёстойг мартаж болохгүй.
-Та, түүний сэтгэл зүрхийг хамгаалахаас гадна мөн өөрийн зүрх сэтгэлээ бусад эмэгтэйчүүдээс хамгаалдаг байх ёстой. Эхнэр тань мөн өөрийн зүрх сэтгэлээ нандигнах ёстой.
-Хүмүүс үргэлж өөрчилөгдөж байдаг. Дөнгөж гэрлэсний дараах шиг амьдрал үргэлжлэхгүй мөн л өөрчилөгднө. Хамтдаа өдөр бүр, эхэн үеийн харилцаагаа сэргээх, хадгалахын төлөө бүхнийг хийх хэрэгтэй.
-Түүнээс үргэлж сайныг нь олж хар. Ийм тохиолдолд хайр өсч байдаг.
-Түүнийг өөрчилөх оролдлого бүү хий. Урам зоригийг нь бүү хугал. Ийм тохиолдолд, тэр, өөрөө өөрчилөгдөж эхэлдэг бөгөөд та, улам их хайрлах болно.
-Бүх хариуцлагыг өөрөө гартаа ав. Таны аз жаргал бол, таны эхнэрийн халамж биш. Та, түүнд юу хүснэ, түүний дагуу тэр таныг аз жаргалтай болгоно. Та, гэр бүлээ аз жаргалтай байлгахын төлөө зүтгэхийн хирээр гэр бүл чинь аз жаргалтай болдог.
-Түүнийг бүү буруутга. Та, өөрийн сэтгэл хөдлөлөө тогтворжуулснаар, харилцаа хэрхэн өөрчилөгдөж буйг харах болно.
-Уур цухалтай үед нь, энэ бол амьдрал, харин амьдралыг ийм маягаар өнгөрүүлэх эсэх нь түүний хэрэг, гэхдээ би түшиг тулгуур чинь болж байгаа гэдгийг бүү матртаарай гэх мэтээр тайлбарлаад орхи. Тэр, өөрөө сонгог. Үүнийг гарч явсанаар шийддэггүй. Түүний сэтгэл санаанаас хамааралгүй гэдгээ ойлготол, тайван бай. Өөрөө залхдаг. Үгүй бол өөрөө явдаг.
-Тэнэг юм шиг инээж марзаганаж сур. Түүнийг инээлгэ. Хамтдаа инээ. Инээд амьдралыг хялбар болгодог.
-Өдөр бүр, эхнэрийнхээ сэтгэл санааг ойлгохыг хичээ. Хэрэгтэй бол түүгээр өөрөөр нь сэтгэл хангалуун амьдрахад хүргэх арван зүйлийг нь бичүүлж ав. Үүнийг нь мөрдөхийг хичээ. Түүнийг хатан хаан мэт итгэлтэй, хатан хаан мэт хайр халамжтай болоход нь тусал. Та бол хаан юм. Ийм зиндааг гэр бүлдээ бүрдүүл. Хаадын гэр бүлд шалдир булдир хэрүүл, доромжлол явагддаггүй.
-Ярьж хэлж байгааг нь анхааралтай сонсож бай. Хамгийн хүндэт үйлчлүүлэгч гэж дотроо бод.
-Секс бол бие биенийхээ сэтгэлд хамгийн гүн нэвтрэх арга. Үргэлж нандигна.
-Бүү тэнэг бай, гэхдээ мөн тэнэг байхаас бүү ай. Та алдаа хийнэ. Тэр ч алдаа хийдэг. Харин алдаагаа хүлээн зөвшөөрч илүү алдахгүй байхад хичээх хэрэгтэй бөгөөд долоо хоногт ганц нэг удаа 24 цаг тэнэг харагдахад гэмгүй.
-Түүнд хувийн орон зай, эрх чөлөө өгч бай.
-Мэдрэмж сэтгэл санаагаа хуваалцаж бай.
-Шударга бай. Хоорондын итгэлцлээс өөр сайн зүйл байхгүй.
-Хамт оюун санааны өсөлтөд эрмэлз. Дасгал сургуулилалт хийхгүй, хөдлөхгүй бол булчин ажиллагаагүй болно. Үүний адил, оюун санаагаа тэл, мөн харилцаагаа ч гэсэн хөгжүүлж, нэгдмэл зорилготой бай. Хамтын төлөвлөгөө боловсруул.
-Мөнгөнд хэт бүү төвлөр. Мөнгө бол, хамтдаа удирдах амьдралын нэгэн нөөц юм. Мөнгөө бие биенээс нуух нь засашгүй алдаа. Тус тусдаа санхүүгийн эрмэлзэлтэй байх нь хамгийн хортой байдаг. Санхүү тусгаар бол, амьдрал тусгаар болно. Хамтын амьдрал үгүй болдог.
-Гомдолуудаа мартаж, өршөөж уучилж сур. Өнгөрсөнд гаргасан алдаануудыг санах нь ирээдүйг аз жаргалгүй болгодог. Өршөөл уучлал л үүнээс авардаг
-Хайр бол хамгийн гол зүйл шүү. Энэ л зүйл бүхнийг өөрчилөх чадвартай ганц зүйл юм. Хайрыг сонгон, хайрыг дээдлэн хайртай байснаар бүхнийг ялж аз жаргалтай болдог. Хайр тэвчээртэй байдаг. Гэрлэлт бол зүгээр нэг хамтын амьдрал биш байнгын зүтгэл шаарддаг ажил юм. Өдөр бүр хуучирсан тоосгыг шинээр солих адил ажилла. Хоорондын харилцаан дээр гэр бүлийн аз жаргал тогтдог.
Бие биенээ өөрсдийн байранд тавьж хөндлөнгөөс харж бай. Тэвчишгүй зүйлийг бүү үүсгэ гэж эмэгтэйчүүдэд зөвлөе. Бид, үүнийг хэтэрхий хожуу ухаарцгаасан. Бидний алдааг бүү давтаарай.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 28, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.