Эмнэлгийн хүлээн авахын өрөөнд, осолд орсон ная гаруй насны эмгэн ухаангүй
ирж, сэхээний тасгийнхан сул амьсгалын аппарат байхгүй гэцгээн мэдрэлийн
тасгийнханд өгөх гэж нааш цааш, хэсэг болцгоосны дараа, ашгүй нэг шийдэлд хүрч,
ухаан орсон нэгэн өвчитнийг энгийн тасагт шилжүүлэх болсноор эмгэнийг аппаратад
оруулан сэхээнд хэвтүүлэв. Эмч нар, хэнийг нь тодорхойлох аргагүй бичиг
баримтгүй хүн ирсэнд, хэрэгтэй зүйлсийг нь авч өгөх ар гэрийнхэн байхгүй зэрэгт
зовницгоон шөнийг өнгөрүүлэв. Гэтэл гайхамшиг уу гэлтэй, цэвэрхэн, нуруулаг,
сайхан дүр төрхтэй нэгэн өвгөн өглөө эрт эмнэлэг дээр ирсэн нь эмгэний нөхөр
болж таарав. Тэр, -Би шууд л, зуслан дээр Лидушкатай ямар нэг юм болжээ гэж
ойлгосон. Хэрэв ирэхгүй бол заавал утасддаг. Тэгээд зусланд хамгийн ойр эмнэлэг
болохоор нь танайд ирлээ, гэв. Ингээд, өвгөн эмгэнээ асарч сахих болсон бөгөөд
тун ч няхуур, сайн асрах бөгөөд эмгэн ухаангүй, амьдын шинжгүй хэвтсээр удаан
хугацаа өнгөрөв. Энэ хооронд өвгөн, эмгэнийхээ дуртай хоолыг хийж авчирна,
дурладаг амттан зайрмаг, шинэ хувцас хүртэл авч ирж сонсох эсэхийг нь
хайхрахгүй түүнтэйгээ ярилцаж байгаад дараа нь авчирсан зүйлсээрээ бусдыг
дайлчихна. Үнэхээр уйгагүй асарна. Ингээд, ам хэл чангаахдаа сайн нөхдийн
ачаар, хоёр хөгшний тухай сонирхолтой боловч эмгэнэлт түүхийг мэдсэн юм.
Лида Миша хоёр оюутан байхдаа танилцаж бие биедээ дурласан бөгөөд тэр хоёр, хоёр өөр гаралтай буюу Миша мөнгөгүй ч сэхээтэн, польшийн ихэрхүү тайж гаралтай эх эцгийн хүү, харин Лида энгийн ажилчин гаралтай архичин аавтай байсан нь их саад болдог байжээ. Гэсэн ч тэд, хахир хатуу дүрэм журамтай Мишагийн ээж аав, мөнхийн согтуу Лидагийн аав нарын эсэргүүцлийг даван туулж дайны өмнө гэрлэцгээсэн байна. Дайныг Миша тулааны талбарт тулалдан, Лида цэргийн эмнэлэгт ажиллан өнгөрүүлсэн байна. Дайны дараа тэд, даарч хөрснөөс үүдсэн өвчилөөс болж Лида хүүхэд гаргаж чадахгүй болсныг мэджээ. Хэдийгээр хэцүү байсан ч тэд нугарсангүй, асрамжаас хүү охин хоёр өргөж авч өсгөсөн бөгөөд, тэд нар нь ч амжилттай сайн хүмүүс болж өсч байв. Гэтэл, аймшигтай зовлон учирсан нь, хоёр хүүхэд нь уулын спортоор хичээллэдэг байсан бөгөөд ууланд авирах үедээ багаараа цасны нурангид даруулж амь үрэгдсэн явдал байлаа. Хэрхэн энэ зовлонг давснаа өвгөн яриагүй гэх бөгөөд тэр үргэлж, эмнэлгийнхэнд, -Лидагий минь л босгоод өгчих. Би та нарыг гайхшруулна аа гэж ярина. Мөн эмгэндээ хүүхдүүдийнхээ зургийг харуулж, бага насыг нь дурсан, заримдаа бүр аяархан ари хүртэл дуулж өгч байгаа харагдна. Эмнэлгийнхэн, түүний мэдрэл нь муудаж байна гэж болгоомжилон, -Лида тань эдгэх нь хэцүү, хэцүү дээ гэж муу зүйлд бэлтгэх маягтай сануулдаг болов. Өвгөн толгойгоо үгүйсгэн сэгсэрч, дув дуугүй сонсно. Нэг ийм өдөр өвгөний сэтгэлийн хат нь дуусав бололтой, эхнэрийнхээ гарыг бариад, -Битгий яваач дээ, Би чамгүйгээр хоёр өдөр ч болж чадахгүй ээ... гээд нулимс нь урсан уйлж суутал, гэнэт эмгэний зовхи нь чичигнэж байснаа нүд нь нээгдэж, хатаж аргасан хоолойгоор –Явахгүй ээ, хайрт минь... гэж дуугарав. Үнэхээр хайр байдаг юм билээ. Ингээд сарын дараа, Лида эмээ эмнэлгээс гарах болж, сайн тэнхрээгүй түүнийг тэргэнцэр дээр түрээд явж байтал, өвгөн биднийг үнэхээр гайхшруулсан юм даа. Тэр, хар фрак хослолтой гэнэт гарч ирээд, гартаа цэцэг барин ихэмсгээр толгой мэхийн, ширээн дээр баглаа цэцэг ёсорхогоор тавихад, тэнд байсан хүмүүс бүгд боссон юм даг. Тэгэхэд тэр, урд нь хэлснээрээ үнэхээр бүгдийг гайхуулж алмайруулахын зэрэгцээ сэтгэлийн хүчийг мэдрүүлж, хайрыг ойлгуулсан юм.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 07, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.