Sugar

Зүүдэнд орсон эдгээр зүйлсийг анхааралтай хүлээж ав

Dec 04, 2016 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан

Зуун зууны туршид, зүүдний учрыг олох олон оролдлого хийгдэж иржээ. 19-р зууны сүүлээр, нэрт сэтгэл мэдрэлийн эмч Карл Юнг, хүмүүс зүүд зүүдлэх үедээ өөрсдийн ухамсар, дотоод сэтгэхүйн үүдийг нээдэг гэсэн онол дэвшүүлж байв. Японы сэтгэл- мэдрэлийн ATR лабораторын хэсэг эрдэмтэд зүүд зүүдлэж байгаа хүмүүсийн тархины зургийг буулган авч судалгаа хийхэд, зүүдлэх үед хүний тархи сэрүүн байх үетэйгээ адил ажиллаж байдгийг тогтоожээ. Зүүд ямар нэгэн урьдчилсан мэдээлэл дамжуулдаг уу, эсвэл өдөрт, тухайн үед  болсон тохиолдол зүүдэнд ордог уу гэх асуултуудыг судалсаар байгаа билээ. Ямартай ч та, дараах зүйлүүдийг зүүдэлсэн бол анхааралтай хүлээж аваарай.

Нисэх
Энэ зүүд та өөрийн хүсэл, сэтгэлийг хангахад анхаарал тавих ёстой байгааг сануулах бөгөөд амьдралын чухал шийдвэр гаргах болсныг ч хэлж байж болох юм.
Унах
Энэ зүүд, та амьдралын зарим нэг зүйлсийг хяналтдаа авах болсныг сануулна.
Мөрдлөг
Бэрхшээл, асуудал гарахыг зөгнөж байна. Яг одоо болж өрнөж байгаа амьдралын асуудлуудаа маш сайн анхаарч үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хэрэгтэй.
Нүцгэн байх /өөрөө/
Та, ямар нэг зүйлээс айж болгоомжилж байна, хамгаалалт эрж байгааг харуулдаг.
Үхэл
Амьдралын тань, нэг үе шат эсвэл нэг үйл явдал, тохиолдол дуусгавар болж байгааг харуулна. Таны үхэл биш.
Жирэмсэн байх
Амьдралд тань далайцтай өөрчлөлт гарах нь. Хүлээж авах хэрэгтэй.
Гал
Өөрчлөлтийг хүлээ. Хувьсгал, эргэлт болно.
Ус
Маш эерэг шинж тэмдэг. Амьдралын шинэ үе шат, ариусгалыг зөгнөж байна.
Мөнгө
Таны, одоогийн санхүүгийн байдлыг илэрхийлнэ. Чухам ямар зүйл, үйлдэлтэй хамт зүүдэнд орсоныг санах хэрэгтэй.
Өөр хүнтэй дотно харьцаанд орох
Гэр бүлийн харьцаанд ханамж авч чадахгүй байгаа нууцлаг хүслийг харуулдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан

Dec 04, 2016 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo