Энэхүү хялбар, үр дүнтэй
бясалгалыг, хаана ч ямар ч нөхцөлд, хэзээ ч, сэтгэл хөдлөлийн ямар ч хэлбэрийн
үед хийж болдог нь авууштай юм. Ямар ч бэлтгэл буюу нүдээ аньж анхаарлаа
төвлөрүүлэх шаардлагагүй бөгөөд нүд хараастай байхад, мөн сэтгэл санааны хямрал
уур хилэн, айдас, гуниг зовлонгийн үед ч, хэдхэн секунд зарцуулан өөрийнхөө
сэтгэхүйн төвөө олж чаддаг болгодог.
1. Анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлэн, гүнзгий амьсгаа авч гэдэс рүү хэрхэн доошилж буйг мэдэр
2. Энэ үедээ, “Амьсгаагаа авахдаа би, тайвширч байна. Харин гаргахдаа инээмсэглэнэ” гэж, хэд хэдэн удаа дотроо давт.
3. Уруулын чинь хоёр тал хэрхэн өргөгдөж эхэлж байгааг анзаар. Эхний үед хүчээр ч атугай хийгээрэй. Амьсгал чинь хэрхэн гүнзгий жигд болж байгааг мөн анзаар. Энэ бяцхан инээмсэглэл, биеийг чинь суллах, тайвшруулах, мөн бие сэтгэлд чинь “Бүх зүйл сайхан болно” гэж хэлэх, амлалт өгөх чадвартай гэдгийг шууд мэдэрдэг.
Энэхүү, богинохон, хялбар бясалгалын дасгал, таныг, уйтгар гуниг, айдас, түгшүүр, бухимдал, уур хилэнгээс чөлөөлж, урагшлах урам зориг өгдөг аж. Танд амжилт хүсье.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Apr 24, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.